ROYAL MOUNTAIN ЗОЧИД БУУДАЛ

Royal Mountain зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладгаараа давуу талтай. Манай зочид буудал нь худалдаа үйлчилгээний төвүүд болон бизнес төвүүдтэй ойр оршдог. Мөн хотын соёлын дурсгалт газрууд болох Богд хааны ордон музей, Говь кашмерийн үйлдвэр, Чингис хааны талбай , Монголын дуурь бүжгийн эрдмийн театр, Гандан хийд зэрэг олон газрууд руу саадгүй очих боломжтой.

Түүнчлэн манай зочид буудал нь Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 12км, Төмөр замаас 2км зайд байрладаг.

Royal Mountain Hotel 2016 онд 4 одтой зочид буудал хэлбэрээр баригдсан бөгөөд одоогоор олон улсын стандартад нийцсэн тансаг зэрэглэлийн 49 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай үйлчилгээний байгууламж нь үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт тав тухтай орчинг бүрдүүлж, ажилчид маань хамгийн найрсаг үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажилж байгаа.

Мөн та манаай Ази, Европ хоолны ресторанд мэргэжлийн тогоочдоор бэлдүүлсэн хоолыг амтархан зооглоорой. Хэрэв та чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хайж байвал манай фитнессийн талбай, спа массаж, дэлгэцийн гольф, кофе шоп, караоке-ний газруудаар үйлчлүүлж болно. Нэмж хэлэхэд манай зочид буудал нь уулзалт болон семинарын өрөөнүүдийг тусгайлан зохион байгуулж өгдөг билээ.

  • Ашиглалтанд орсон 2016 он
  • Өрөөний тоо 49
  • Онлайн захиалга http://royalmountainhotel.mn