ТАТАЖ АВАХ

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ.pdf

Энд дарж татаж аваарай.

ҮРГЭЛЖ ХОЛБООТОЙ

Манай шинэ мэдээ, мэдээллийг хүлээж авч байхын тулд имэйлээ бүртгүүлээрэй.

БИДНИЙ ТУХАЙ

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж хувийн хэвшлийн нэгжүүд түрүүчээсээ байгуулагдаж эхлээд удаагүй, хувиараа үйлдвэрлэл, худалдаа эрхлэх санхүүгийн боломж хомс байх үед "Сүмт-Өргөө" компани нь зөвлөгөө өгөх болон барилга угсралтын чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Анхдагчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд компанийн үйл ажиллагаа тогтворжин харьцангуй богино хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгийн хуримтлал бий болж, улсын эдийн засаг сэргэн хувийн хэвшлийн чадавхи нэмэгдэхийн хэрээр худалдаа, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй ажиллах болсон.


Шилжилтийн тэрхүү хүнд цаг үед үүсгэн байгуулагдаад удаагүй хувийн компаниудад байтугай улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас төр засагт хүртэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх санхүүжилт, төсөв хязгаарлагдмал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олон улсын байгууллага, гадаадын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хийж байсан юм. Тиймээс олон улсын байгууллагын тавьдаг өндөр шаардлага, дүрэм журмын дагуу шударга тендерт "Сүмт-Өргөө" компани нь оролцож Монголынхоо инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэн, голдуу гадаадын туршлагатай компаниудтай өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч барилга , үл хөдлөхийн салбарын төслүүдийг төлөвлөхөөс нь түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг бүхий л шатанд гардан хийх явцдаа удирдан зохион байгуулах, гүйцэтгэн биелүүлэх ихээхэн мэдлэг, чадавхи, туршлага хуримтлуулсан билээ.

Ингэснээр 2011-аад оны эхээр "Сүмт-Өргөө" компани нь өндөр боловсрол, чадавхитай зуу гаруй залуу инженер, техникийн ажилтан, боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн, томоохон төслийг бие даан хэрэгжүүлэх, гадаад дотоод дахь түншүүдийнхээ итгэлийг даах чадвартай хувийн өмчийн шилдэг компаниудын нэг болон хөгжлийн дараагийн шатандаа дэвшсэн юм. Компанийн үйл ажиллагаа сайнаар үнэлэгдэж нэр хүнд нь дотоод гадаадад өсөхийн хэрээр дотоодоос босгох зээлийн хүү буурч, хэмжээ, хугацаа, баталгаа нэмэгдсэн нь эх орондоо томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг цогцлоох боломжийг нээсэн билээ.


"Сүмт-Өргөө" нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь улс орны хөгжилд шинэ түрлэг нэмэх, нийгэм, хүмүүст үр өгөөжөө илүүтэй өгөхөд анхаарахын зэрэгцээ үндэсний олон компанийг төслийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгож тогтвортой хадгалах замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, хийх ашгийг урьтал болголгүй зээлийн эргэн төлөгдөх эрсдэлийг өөртөө үүрч ажиллаж ирсэн, хойшид ч энэхүү бодлогыг баримтлах болно.


“Сүмт-Өргөө” ХХК-н сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудын онцлог нь ийнхүү бизнесийн болон нийгмийн эрх ашгийг зохистой хослуулахад оршиж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт нисэх онгоцны зам дагуу Роял маунтайн зочид буудал, ази ресторан, арга хэмжээ зохион байгуулах заал,зэргээс бүрдсэн үйлчилгээний цогцолборыг дагалдуулан 360 айлын орон сууцны хороолол, зэрэг нийгмийн томоохон төслийг хэрэгжүүлсэн нь улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засаг болон монгол хүний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ.


Сүмт-Өргөө” ХХК нь хөрөнгө оруулсан салбар бүртээ шинэчлэл авчирсан бүтээн байгуулалтын бахархам түүхтэй билээ. Эдгээр бүтээн байгуулалт бүрт монголчуудын мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр, бүтээл шингэсэн юм. Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн оффис болон орчин үеийн хорооллыг барьж байгуулсан-Санроуд оффис, Хан-Уул таур болон Сэлбэ хорооллын бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээ үйлчилгээний Mint Night Club, One Event Hall арга хэмжээний заал, хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл хийх боломжтой олон улсын стандартын дагуу дэлгэцийн гольфийн клуб, дөрвөн одтой Роял Маунтайн зочид буудлын бүтээн байгуулалтаар өртөөлөн үргэлжилж байна.

Захирлын мэндчилгээ

“Сүмт-Өргөө” ХХК-н Ерөнхий Захирал Б.Лхагвадорж

“Сүмт-Өргөө” ХХК-н үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

Монгол Улс маань эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломжийн өмнө тулж ирээд байна. Энэ боломжийг бодит хөгжил болгохын тулд Монголчууд бидэнд нэн тэргүүнд дэд бүтцээ барьж байгуулах, цаашлаад дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Сүмт-Өргөө” ХХК-н хамт олон үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт , худалдаа үйлчилгээ зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна.

Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуус юм. Тиймээс бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх ажлын орчныг бүрдүүлэхэд их анхаардаг.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр харилцагчид, ажиллагсад, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Бид дэлхийн стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг билээ.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД

Л.Түмэнбаатар

Сэлбэ хотхон борлуулалт хариуцсан менежер
Утас: 77119192
Гар утас: 99989920
Имэйл хаяг: sumturguusales@gmail.com

Энх-Учрал

Хан-Уул цамхаг борлуулалт, түрээс хариуцсан менежер
Утас: 9964-9920

Төрболд

Royal Moutain маркетинг, борлуулалт хариуцсан менежер
Утас: 7711-9292, 99219920
Имэйл: marketing@royalmountainhotel.mn

Ганцэцэг

Хан-Уул ресторан хариуцсан менежер
Утас: 99739920, 89117290
Имэйл: marketing.khanuultower@gmail.com

TOP